Хаалттай туршилт · урилгаар

Гараар бичихээ болиод ярьж эхлээрэй

Монголоор ярихад ямар ч апп дотор шууд бичигдэнэ — мессенжер, имэйл, хайлт, тэмдэглэл.

✦ дуут туслах — тэмдэглэл, жагсаалт, сэрүүлэг, залгах.

23 секунд · бодит хэрэглээ

Тестер болбол та юу авах вэ

Бид танаас юу хүсэх вэ

Хугацаа14 хоног — дуусахад үргэлжлүүлэх эсэхээ та шийднэ.
Хэр ихӨдрийн доод хэмжээ БАЙХГҮЙ. Хэрэг гармаар үедээ хэрэглээрэй. Хэрэглэхээ больсон ч бид түлхүүрийг чинь хаахгүй.
ХариуЯмар нэг зүйл эвдэрвэл аппын «❌ буруу» товчийг нэг товшино — тэгэхэд л хангалттай. Урт тайлан бичих шаардлагагүй.

Магтаал хэрэггүй — эвдэрсэн зүйл л хэрэгтэй. Алдаа олох бүрд бүтээгдэхүүн сайжирна.

✍️ Оролцох хүсэлт илгээх

🔒 Нууцлал — ил хэлье

Эхлээд юу БОЛОХГҮЙ вэ:

❗ Үзэг микрофоныг байнга сонсдоггүй. Бичлэг нь та Үзэгийн 🎤 товчийг дарж (эсвэл ✦ туслахыг ашиглаж) яриа эхлүүлсэн үед л үүснэ. Товч дараагүй үед — апп нээлттэй байсан ч, өөр аппаар ярьж байсан ч — юу ч бичигдэхгүй, хадгалагдахгүй. Утсан дээрх бусад апп, дуудлага, ойр орчны яриа бидэнд огт ирэхгүй.

Таны товч дарж хэлсэн зүйл — дуу хоолойн бичлэг болон түүний текст — манай сервер дээр хадгалагдаж, монгол хэлний таних загварыг сайжруулахад ашиглагдана. Энэ бол хөтөлбөрийн гол зорилго: монголоор ярихад зөв бичдэг систем нь монгол хүний дуу хоолой дээр л сурна.

Тиймээс дадал болгоорой: нууц үг, картын дугаар, эмнэлгийн болон бусад эмзэг мэдээллийг энэ аппаар бүү хэлээрэй.

Хяналт бүрэн танд: аппын Тохиргоо → «Дуу хоолой хандивлах»-ыг унтраахад бичлэг хадгалахаа шууд болино (тэр үед туршилтын үйлчилгээ ч түр зогсоно — дахин асаамагц үргэлжилнэ). Бүрмөсөн гарахыг хүсвэл бидэнд хэлэхэд түлхүүрийг устгана.

Апп 2 зөвшөөрөл гуйна

Хоёуланг нь татгалзаж болно — тэр үед зөвхөн тэдгээр команд ажиллахгүй, бусад бүх зүйл хэвийн. Тэмдэглэл тань зөвхөн утсанд хадгалагдаж, интернэт рүү явдаггүй.

Оролцох хүсэлт

Хүсэлт бүрийг хүн гараар хардаг — ихэвчлэн 1 хоногийн дотор хариу өгнө. Ээлж дүүрсэн байвал дараагийнх нээгдэхэд бид өөрсдөө мэдэгдэнэ, дахин илгээх шаардлагагүй.

Имэйл ирээгүй/олдохгүй бол эндүүр холбогдоно. Зөвхөн бид харна, хэнд ч дамжуулахгүй.


✦ туслахаар юу хийж болох вэ

✦ товчийг дарж бариад хэлнэ (энгийн бичихдээ 🎤).

📝 Тэмдэглэл ба жагсаалт

«Шинэ тэмдэглэл бичээрэй. Маргааш сүү авах.»
«Дэлгүүрийн жагсаалт гаргаарай. Талх, сүү, өндөг.»
«Жагсаалт дээр боорцог нэмээрэй.»
«Жагсаалтаас гурилыг хасаарай.»
«Жагсаалтын талхыг чеклээрэй.» · «Бүх чекийг арилгаарай.»
«Сүүлийн тэмдэглэлийг уншиж өгөөрэй.» — монгол хоолойгоор уншина
«Сүүлийн тэмдэглэлийг мессенжерээр явуулахад бэлдээрэй.» (вайбер, мэйл ч болно)

⏰ Сэрүүлэг ба календарь

«Маргааш өглөө 7 цаг 30 минутад сэрүүлэг тавиарай.»
«Маргааш 10 цагт эмчид үзүүлнэ гэж календарь дээр тэмдэглээрэй.»
«Маргааш юу хийхээр төлөвлөсөн байна?»

📞 Залгах, мессеж, апп

«Ээж рүү залгаарай.»
«Батаа руу мессеж бичээрэй. Маргааш ирнэ гэж хэлээрэй.»
«Фэйсбүүк нээгээрэй.»

⚠️ Ямар ч зүйл өөрөө илгээгддэггүй. Залгах, мессеж, хуваалцах үед бид зөвхөн цонхыг бэлдэж нээнэ — илгээх/залгах товчийг та өөрөө дарна. Сэрүүлэг тавихын өмнө «Тавих уу?» гэж асууна. Календарь дээр бид юу ч бичихгүй, зөвхөн нээж өгнө.

📹 Дэлгэрэнгүй — 2 минут

Ярьж бичих, ✦ команд, тэмдэглэл үүсгэх бүрэн урсгал.

Хэлэхэд тустай 2 зүйл


Суулгах — 4 алхам

1

APK татах

Татах холбоос нь баталгаажсаны дараа имэйлээр ирнэ. Дээрх маягтыг бөглөөд хүлээнэ үү — бид өргөдөл бүрийг гараар хардаг. Батлагдмагц түлхүүр болон зөвхөн танд зориулсан татах холбоос имэйлээр очно.

📱 Яагаад шууд APK татаж байна вэ? Үзэг одоогоор Google Play-ийн шалгалтад явж байгаа (ойролцоогоор 2-3 долоо хоног). Тэр хүртэл тестерүүд аппыг ингэж шууд суулгана. Play дээр гармагц бид танд мэдэгдэнэ — тэр үед шинэчлэлт автоматаар ирдэг болно.

Тиймээс суулгах үед «Тодорхойгүй эх сурвалж» гэсэн анхааруулга гарна — зөвшөөрнө үү. Энэ бол Android-ын ердийн анхааруулга: Play-ээс гадуур суулгаж буй бүх аппад гардаг.

🛡️ Google өөрөө шалгадаг. Android-ын Play Protect нь Play-ээс гадуур суулгаж буй аппыг суулгах үедээ автоматаар скан хийнэ — өөрөөр хэлбэл энэ APK ч Google-ийн шалгалтаар дамжина. Өөрөө гараар шалгамаар бол: Play Store → профайл зураг → Play Protect → Скан хийх.

2

Түлхүүрээ оруулах

Аппыг нээгээд «API түлхүүр» талбарт бидний өгсөн uzeg_… түлхүүрийг буулгана.

3

Гараа идэвхжүүлэх

Аппын дээд талд «⚡ Эхлэхэд 3 алхам» карт гарна — мөр бүрийг товшихад шаардлагатай зүйл нь шууд гүйцэтгэгдэнэ (микрофон, гар идэвхжүүлэх, гар руу шилжих).

4

Ямар ч апп дотор ярих

Мессенжер, тэмдэглэл, хайлт — хаана ч. Гар дээр:

  • 🎤 дарж бариад яр — тавимагц бичигдэнэ
  • 🎤 товшвол чөлөөтэй ярина — дуугаа больход өөрөө зогсоно
  • ✦ дарж бариад команд хэл

⚡ Аппын дүрс дээр удаан дарвал «🎤 Шууд ярих» товчлол гарна — нүүр дэлгэц рүү чирвэл нэг товшилтоор ярьж эхэлнэ, гар солих шаардлагагүй.


Алдаа хэрхэн мэдэгдэх вэ

Аппд нэг товшилтоор мэдэгдэх хоёр газар бий:

1️⃣ Гар дээр — «❌ буруу»

✦ команд буруу ажиллавал гар дээр «❌ буруу» товч гарч ирнэ. Дарвал «Тэмдэглэлээ — баярлалаа» гэж хариулна.

⚠️ Энэ товч 6 секунд л харагдана — команд буруу болсныг анзаармагц шууд дараарай. Хожуу бол алга болсон байна.

2️⃣ Тэмдэглэлийн дэлгэц — «зөв бичигдсэн үү?»

📝 Тэмдэглэлүүд дэлгэцийг нээхэд дээд талд сүүлд хэлсэн өгүүлбэр тань гарч ирнэ:

🎤 «Талх сүү боорцог» — зөв бичигдсэн үү?   ✅ Зөв   ❌ Буруу

Энэ нь таних чанарын тухай — таны хэлсэнтэй адилхан бичигдсэн үү гэдгийг л асууж байна. Энэ нь загварыг сайжруулах шууд дата.

Сүүлийн 15 минутын дотор хэлсэн зүйл харагдана.

Мөн хэлж өгвөл маш их тус болно:

💬 Санал хүсэлт бичих


Асуулт байвал бидэнтэй холбогдоорой. Нууцлалын бодлого